Байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэгч Монхими ХХК

Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гүйцэтгэх баг 2018 оны 02 сарын 13 ны өдөр хаягдал өөхөн болон ургамлын тосоор олон улсын стандартад нийцсэн чанартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж импортыг орлох, экспортод гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Монхими ХХК"-ын үйл ажиллагаатай танилцан, цаашид хамтран ажиллахаар боллоо. Тус үйлдвэр нь 1990 онд байгуулагдсан бөгөөд уламжлалт технологийг боловсруулан, сайжруулж 10-аад нэр төрлийн хатуу, шингэн, нунтаг саван бүхий ЭКО бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн айл өрх болон үйлдвэр, аж ахуйн хэрэгцээнд нийлүүлж байна. Хог хаягдал болдог хэдэн арван тонн энэ их тосыг бид дахин боловсруулж байна. Бид байгаль дэлхийдээ эх орондоо хувь нэмэр болж байгаадаа үргэлж баяртай байдаг.