Хаягдал тосны хор нөлөө

Хэрэглэсэн хүнсний тосны хаягдал нь ус ба шугам хоолойн гадаргуугаар тархаж усны исэлдэх процессийг саатуулдаг. Нэг литр тос 1 сая литр усыг бохирдуулан шугам хоолойг бөглөдөг байна. Харин бид энэхүү тосоор саван хийн байгаль дэлхийдээ хоргүй, улсдаа хэрэгтэй, худалдан авагчиддаа хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаадаа үргэлж баяртай байдаг. Та ч бас хувь нэмрээ оруулан бүтээгдэхүүнийг маань худалдан авч байна гэдэгт бид итгэлтэй байна. Хэрэглэсэн тосоо дахин боловсруулах үйлдвэрүүдэд өгөх нь хамгийн зөв шийдэл юм.